үндсэн хуулийн цэц

эцийн гишүүд

2010-09-27 13:33

 

Цэцийн гишүүд
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА
ЖАМСРАНГИЙН БЯМБАДОРЖ    Ж.Бямбадорж 1954 онд Ховд аймагт төрсөн. Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1985 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Монгол Улсын Гавъяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор. Ж.Бямбадорж 1975-1979 онд Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зохион байгуулагч, 1985-1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш, 1990-1992 онд АИХ-ын дэргэдэх Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академид багш, 1992 оны 1 дүгээр сараас 6 сар хүртэлх хугацаанд Улсын Бага Хурлын гишүүн, 1992 оны 6 дугаар сараас хойш Улсын Их Хурлын гишүүнээр 3 удаа сонгогдон, 2000 оноос 2004 оны 7 сар хүртэл Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар ажиллаж байсан. Ж.Бямбадорж 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон бөгөөд 2005 оны 1 дүгээр сарын 24-ны өдрөөс Үндсэн хуулийн цэцийн даргаар, улмаар 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс Үндсэн хуулийн цэцийн даргаар дахин сонгогдон ажиллаж байна.

Цэцийн гишүүд
 
YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШYYН, YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ОРЛОГЧ ДАРГА
НАВААНПЭРЭНЛЭЙН ЖАНЦАН    Н.Жанцан 1948 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1957-1967 онд дунд сургууль, 1967-1972 онд Цэргийн дээд сургууль, Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг хуульч мэргэжлээр, ОХУ-д аспирантур төгссөн. Монгол Улсын Гавъяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор, Монголын Шинжлэх Ухааны Үндэсний Академийн академич. Н.Жанцан 1972-1973 онд Улсын Ерөнхий Прокурорын газар прокурор, 1973-1984 онд Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах хүрээлэнгийн секторын эрхлэгч, захирал, 1984-1986 онд Улсын Прокурорын газрын хэлтсийн дарга, 1986-1990 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан. Н.Жанцан 1992 оны 7 дугаар сарын 12-ны өдөр, 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 3 дахь удаагaa томилогдон ажиллаж байна. 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн даргаар 2 удаа сонгогдон ажилласан. 2005 оноос Үндсэн хуулийн цэцийн орлогч даргаар томилогдон ажиллаж байна. Эрх зүйн боловсролын академийн ерөнхий захирал, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их засаг хууль зүйн дээд сургууль, Түшээ хууль, эдийн засгийн дээд сургууль, Улаанбаатар эрдэм судлал хууль зүйн дээд сургуулиудын профессор багш, эрдмийн зөвлөлийн гишүүн. Тэрээр их дээд сургуулийн сурах бичиг, нэг сэдэвт зохиолууд болон эрдэм шинжилгээ, судалгааны 50 гаруй бүтээл туурьвиж, Москва, Варшав, Берлинд болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлж байсан. 2000 оноос хойш Криминологийн сурах бичиг, Үндсэн хуулийн тайлбар /хамтын бүтээл/, Үндсэн хууль бүтсэн товчоон зэрэг номууд бичиж нийтлүүлсэн байна.
Цэцийн гишүүд
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ    П.Очирбат нь 1942 онд Завхан аймагт төрсөн. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны доктор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. П. Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 8 дугаар сараас “Очирбат” сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн “Экологи-тогтвортой хөгжлийн төв”-ийн захирлаар ажиллаж байна. П. Очирбат Монгол Улсын анхны Ерөнхийлөгч юм. П. Очирбат 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна .

Цэцийн гишүүд
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
ЖҮГНЭЭГИЙН АМАРСАНАА    Ж.Амарсанаа 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. 1961-1971 онд дунд сургууль, 1971-1975 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн салбарт суралцаж төгссөн. 1988 онд Москва хотод Хууль зүйн докторын, 2000онд Улаанбаатарт хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Монгол Улсын гавъяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, (академич). 1975-1981 онд МУИС-ийн төр, эрх зүйн тэнхимийн багш, тэнхимийн орлогч эрхлэгч, орлогч декан, 1981-1989 онд Шүүх яаманд хэлтсийн дарга, 1989-1990 онд Хууль зүй, арбитрын яаманд газрын дарга, Улс төрийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, 1990-1992 онд Хууль зүйн сайд, 1992-1994 онд Улсын Их Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын Академийн дэд захирал, 1994-1996 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, 1996-1998 онд Хууль зүйн сайд, 1993-1996 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, 1999-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, 2003 оноос МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн Олон улсын эрх зүй, харьцуулсан эрх зүй судлалын төвийн захирал, 2003 оноос ШУА-ийн Хууль зүйн судалгааны төвийн захирал, 2005 оноос МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн зөвлөх профессор, 2002 оноос Хууль зүйн Үндэсний төвийн захирлаар тус тус ажиллаж байна. Дэлхийн банкны зөвлөх, Ази, Номхон далайн орнуудын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын шинжээч. Ж.Амарсанаа 1998 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томилогдон ажиллаж байна. Тэрээр эрх зүйн онол, харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүй сэдвээр судалгаа хийж, дангаар болон бусадтай хамтран нэг сэдэвт зохиол 50 гаруйг, эрдэм шинжилгээний өгүүлэл 80 орчим, эрдэм шинжилгээний хуралд 60 орчим илтгэл тавьсан байна. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулахад оролцсон. Сүүлийн гучаад жил 400 орчим хуулийн төсөл, 30 гаруй гэрээний төсөл боловсруулахад оролцсон байна.


Цэцийн гишүүд
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
ЖИГЖИДИЙН БОЛДБААТАР    Ж.Болдбаатар 1949 онд Булган аймагт төрсөн. 1957-1967 онд дунд сургууль, 1967-1971 онд МУИС-ийн түүхийн анги, 1976-1979 онд Москва хотноо Нийгмийн ухааны академийг тус тус дүүргэсэн. Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич. Ж.Болдбаатар 1971-1991 онд Монгол Улсын их сургууль, Намын дээд сургуульд багш, тэнхим, төвийн эрхлэгч, 1991-1993 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Намын дэд дарга, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн, 1996-1997 онд Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1997 оноос МУИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч, Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Ж.Болдбаатар 1998 оны 8 дугаар сарын 6-ны өдөр, 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томилогдон ажиллаж байна

Цэцийн гишүүд
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
ЦЭРЭНБАЛТАВЫН САРАНТУЯА    Ц.Сарантуяа 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1967-1976 онд дунд сургууль, 1976-1981 онд ЗХУ-ын Воронеж хотын Улсын Их сургуулийн хуулийн факультет, 1983-1987 онд Германы Халлегийн Улсын их сургуулийн докторантур тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор. Ц.Сарантуяа 1981-1983 онд Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1987 оноос өнөөг хүртэл МУИС-ийн Нийгмийн ухааны факультет, Хууль зүйн сургуульд багш, 1994-1995 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд түшмэл, 1993-2003 онд МХАҮТ-ын дэргэдэх Гадаад худалдааны арбитрт арбитарч, 1993 оноос Германы Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төслийн удирдагчаар ажиллаж байна. Ц.Сарантуяа 2001 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.




Цэцийн гишүүд
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
ДАВААСҮРЭНГИЙН НАРАНЧИМЭГ    Д.Наранчимэг 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1964-1972 онд дунд сургууль, 1972-1977 онд ЗХУ-ын Славянск хотын Хими-механикийн техникум, 1981-1986 онд МУИС-ийн эрх зүйн ангийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Дэд профессор. Д.Наранчимэг 1977-1981 онд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Эрдэм шинжилгээ туршилтын төвд физик, химийн лабораторид лаборант, инженер, ХЗЭ-ийн хорооны дарга, 1986-1991 онд Дээд, тусгай дунд боловсролын улсын хороонд хуулийн зөвлөх, мэргэжилтэн, 1991-1995 онд МУИС-ийн эрх зүйн салбарт багш, тэнхимийн эрхлэгч, 1995-2000 онд Отгонтэнгэр Их сургуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, 2000 оноос хойш Отгонтэнгэр Их сургуулийн ректороор ажиллаж байна. Д.Наранчимэг 2005 оны 1 сарын 20-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.


Цэцийн гишүүд
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
ДҮГЭРЖАВЫН МӨНХГЭРЭЛ    Д.Мөнхгэрэл 1962 онд Сүхбаатар аймагт төрсөн. Д.Мөнхгэрэл ОХУ-ын Эрхүү хотноо Улсын Их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Д.Мөнхгэрэл 1985-1986 онд Нийслэлийн Ажилчны районы прокурорын газарт дадлагажих ажилтан, 1986-1991 онд Дархан хотнын прокурорын газарт хэсгийн прокурор, тусгай хяналтын туслах, 1992-2007 онд Хууль зүйн яаманд сайдын туслах, мэргэжилтэн, Эрх зүйн шинэтгэл, мэдээлэл хяналт шинжилгээ, Үнэлгээний газар, Зохицуулалт, мэдээлэл, хяналт шинжилгээний газар, Бодлогын хэрэгжилтийн газруудад газрын даргаар ажиллаж байсан. Д.Мөнхгэрэл 2007 оноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Цэцийн гишүүд
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
БАНЗРАГЧИЙН ПҮРЭВНЯМ    Б.Пүрэвням 1967 онд төрсөн. Б.Пүрэвням МУИС-ийн хуулийн ангийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1994 оны 6-р сард Монголын Өмгөөлөгчдийн холбоонд ерөнхийлөгчийн туслах, 1994-2002 өмгөөлөгч, 1997-2007 онд Монголын Өмгөөлөгчдийн удирдах зөвлөлийн гишүүн, 1997-2002 онд Сахилгын хорооны гишүүн, дарга, 2002 оноос одоог хүртэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Б.Пүрэвням 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
 

 
Ангилал : Үндсэн хуулийн процесс | Нийтэлсэн : аагий | Уншсан (216) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг
Бичлэгийн тоо : 0 | Дэлгэцэнд : 1-0